Цэгэрийн халуун усны рашааныг хамгаалья.

Цэгэрийн халуун усны рашаан гэвэл манай Чандмань-Өндөрчүүд андахгүй. Халуун усны рашаан нь Чандмань-Өндөр сумын Ёлгос багын нутагт, сумын төвөөс 34 км-ийн зайд  байдаг.

Цэгэрийн гол дагуу өндөр настан, өтгөс буурлууд эрт дээр үеэс  нутаглаж ирсэн нь эмгэгийг анагаагч энэхүү рашаан булагтай холбоотой байж мэднэ.Ушгарын нурууны төгсгөлд, хөглийсөн ойн дунд хүнхийх толгойн ёроолоос урсан гарах   Халуун ус хэмээх энэ рашаан олон зуун жилийн турш  нутгийн зон олонд ач тусаа өгсөөр ирсэн юм.  Ялангуяа элэг цөсний өвчтэй хүмүүст нэн сайн гэж нутгийнхан ихэд сүсэглэн дээдлэнэ. Ийм учраас Цэгэрийн халуун рашааныг элэг цөсний рашаан ч гэж нэрлэдэг. Рашааны онцлого нь хүхэр ихтэй.

Зуны дэлгэр цагт энэ рашаанд нутгийнхнаас гадна бусад аймаг, сумын рашаанчин, амрагчид олноор ирэх болжээ. Зарим зун амрагчдын тоо 200-300-д хүрдэг гэсэн мэдээ бий. Ийнхүү амрагчид ихээр ирэхийн сацуу рашааны хавь ойрын газрыг бохирдуулах, ой модыг огтолж сүйтгэх нь ихэсч байгаа нь туйлын харамсалтай.

Анхаарч хамгаалахгүй ийм байдлаар цаашид хандвал хүн ардад ач тусаа өгсөн энэ сайхан рашаан ус минь хэдэн жилийн дараа дундарч үгүй болох бий дээ гэж санаа зовох юм.

Халуун усны рашааны ундрагыг хамгаалах,  хашаа, хоргыг нь засах, бие засах, хог хаях цэгийг шинээр байгуулах ажлыг зохион байгуулах нь зүйтэй мэт санагдана.

Дашрамд дурдахад Хөвсгөл аймгийн ИТХ-ын 2002 оны 7-р сарын 3-ны өдрийн 04-р тогтоолоор Цэгэрийн халуун усны рашааны 13,9 га газрыг Байгалийн үзэсгэлэнт газар гэсэн үндэслэлээр орон нутгийн тусгай хамгаалалттай газарт бүртгэн авчээ.


11 сэтгэгдэл:

null
stg (зочин)

haluun usnii rashaan uneheer goy gazar bn le shu

H OYUNERDENE (зочин)

MONGOL DOTROO HUBSGUL HUBSGUL DOTROO TA BIDNII USSUN TURSUN NUTAG BILEE.RASHAAN US DAHIJ HEZEE CH NEMEGDEHGVI N CHUHAM VNEN AJGUU.IIMD TA BIDNII IDBEHTEI OROLTSOO MASHID CHUHAL.DELHII YURTUNTS MAANI ERGEED EHLELEE SAHAGALZAAD UDAJ BAINA.IIMD NUTGIIN ONTSLOG DABUU TALAA ASHIGTAI HERGELJ HUGJYU. JISHEE N SVIH,HUSUG TERGEEREE HALHIG BVV HEL DELHIIG EZLEJ BAARAGGVI BOLNO. RASHAAN USAARAA GAIHAGDAN ALDARSHYA. HAMGAALAH N TA BIDNII VVREG...

Gendeehuu Zaya (зочин)

Manai nutagch saihan shuu uneheer Elgosiin dabaa uruudaad l yabj baihad eedee mun saihan shuu hu uuliin goluud shaigaad l jamin myadag ulaigaad l uneheer setgel tatam nutag daa

oyunerdene (зочин)

tiim shvv.ter saihan nutgiin hvv n bolson huwi zayandaa talarhaad hanashgvi.rashaan usaa surtalchlah nutagaa hugjvvleh tal deer hvn bvriin oroltsoo heregtei

Chinzoo (зочин)

Sain baitsgaanuu nutgiin ahan duusee.Saihan blog bna ta buhendee bayrlalaa

Ц.Алтангэрэл (зочин)

Дундговь аймаг дахь Зэвсэгт Хүчний 278-р ангийн дэслэгч Ц.Алтангэрэл.Аавын төрсөн үзэсгэлэнт нутаг Чандмань-өндөр сум тэр дундаа Нуурмагтын хөндий сэтгэлээс дандаа уяатай байдаг. Амарч,хонь хариулж явсан сэтгэлд хоногшсон газруудыхаа зургийг харахад сайхан байна. Чандмань-өндөрт оршин суугаа ах дүү нартаа шинэ жилийн мэнд хүргэе.

D.Hiim (зочин)

tsegeriin amnii haluun usnii arshaaniig nutgiin ard olon hamgaalj ariun dagshin baidaliig ni aldagduulalggui eruul mendiinhee toloo ashiglaj hoich uedee ogon dagshinnaar ni owluulen uldeegeeree eruul bied saruul uhaan orshih bolgoo

AXIOM

hamgaalaarai saihan setgelt humuus mini...

moli (зочин)

nzaa gantshan ene gazar bishee bugdiig ni hamgaalj avch uldmeer bn shuu dee

nyambold (зочин)

google deer 2009 onii sansriin zurag n gy garsan bn lee manai sum ailuud ni garsan bn lee tendees tataad sansarnh ni zurgiig tavichuul bur goy

visiter (зочин)

сайн байцгаана уу? миний нутгийн зон олон.
халуун усны рашаанаа хамгаалцгаая.

Сэтгэгдэл үлдээх



(нийтэд харагдахгүй)

(оруулах албагүй)
(HTML синтакс зөвшөөрөгдөөгүй)


(Зурган дээрх тоог оруулна уу)