12 сэтгэгдэлтэй, Hээгдсэн: 241
Цаст Түвдийн
оронд эрдмийн мөр хөөж Жагарын 81 дүвчингийн нэг гэгдэж явсан Цэнд-Аюуш гэгч
эрдэмт хүн өөрийн төрсөн нутаг Хөвсгөл аймгийн Чандмань-Өндөр сумын Цэгэрийн
голын Балжирлхумбэ уулын энгэрт 9 өнгийн чулуугаар /голын чулуугаар/ 50x25
метрийн хэмжээтэй Монголын соёмбыг урлан бүтээсэн байдаг юм. Харин түүний эрдэм
чадлын тухайд нэгэн сонирхолтой хууч өгүүлье.
Цэнд-Аюуш дувчинг Түвдийн орноос төрсөн нутаг руугаа шууд буцсаныг Богд хаан
мэдээд тусгай элч томилон ихээхэн хэмжээний бэлэг сэлтийг түүнд явуулжээ. Хоёр
элч Ариг нутгийн зах руу орж ирээд өгч явуулсан бэлгэнд нь шунаж замын
ойролцоох нуруулдсан өвсөн дунд нэлээдийг нууж буцах замдаа авахаар тохирчээ.
Харин Цэнд-Аюуш дүвчинтэй уулзаж Богд хааны мэндийг уламжлаад, явуулсан бэлгийг
нь хүлээлгэн өгчээ, Ингээд элч нар хооллож ундлан унтаж амрах гэж байтал
Цэнд-Аюуш дувчин орж ирээд
-Та хоёр минь нэн даруй буц даа, авч үлдсэн зүйлсийг чинь хүмүүс аваад явах гэж
байна гэж хэлээд элч нарын ёс төртэй уджээ. Тэд давхисаар бэлгээ нуусан газраа
ирвэл нөгөө нуруулдсан өвсийг ачиж явахаар ирсэн хүмүүс хашааг нь буулгаж
байсан гэдэг. Харин хоёр элч нуусан бэлгээ авч тэр шөнөдөө Цэнд-Аюушийнд ирж
гэм буруугаа наминчлан, аврал өршөөл гуйж шившгээ тариад буцсан гэдэг.
Ийм нэгэн увидастан тэртээ олон жилийн өмнө монгол соёмбыг уулын энгэрт
байгуулж байсан нь өдгөө хойч үед уламжлагджээ
1 сэтгэгдэлтэй, Hээгдсэн: 82
10 сэтгэгдэлтэй, Hээгдсэн: 348
50 сэтгэгдэлтэй, Hээгдсэн: 915
197 сэтгэгдэлтэй, Hээгдсэн: 2330
